post image

“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” ХОЁР ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх,  Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий "Хорооны гишүүний цаг" "ТОГТМОЛ" уулзалтыг зохион байгуулж байна.  

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хоёр дахь удаагийн уулзалтаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа 2023 онд анхаарч ажиллаж буй чиглэл, тулгамдаж буй асуудал, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд орон нутаг дахь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулж буй сургалтад хамруулах чиглэлд цаашид хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нийгмийн тулгамдсан асуудлаар чухал, үр дүнтэй мэдээлэл танилцуулсанд талархал илэрхийлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

 

 

Нийтлэл хуваалцах