post image

“МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ӨМЧИТ НИЙТ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР ТҮВШНИЙ ЭРЭГТЭЙ ОЮУТНУУДАД ЧИГЛЭСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА”

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчит их, дээд сургуульд шинээр элсэн суралцаж буй эрэгтэй оюутнуудыг жендэрийн мэдрэмжтэй хандлагад чиглүүлэх, суурь харилцааны чадварыг хөгжүүлэх, эрэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, зөв амьдралын дадал зуршлыг хэвшүүлэхэд уриалах гэсэн үндсэн дөрвөн зорилготойгоор тус хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж байна. Монгол улсын хэмжээнд нийт 145,247 оюутан суралцаж байгаагаас эрэгтэй оюутны тоо нийт оюутнуудын 30 хувь буюу 56,444 эрэгтэй оюутан суралцаж байгаа юм. Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 18 их, дээд сургуулийн нэгдүгээр түвшний эрэгтэй 3200 оюутнууд хамрагдаж байна. Энэхүү арга хэмжээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Батлан Хамгаалах яам, Жендэрийн үндэсний хороо, Зөв эр хүн ТББ-ууд 2023 оны 09 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Төрийн ордны зохион байгуулах юм.

Нийтлэл хуваалцах