Жендэрийн үндэсний хорооны
Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын
стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны
гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго
бүхий "Хорооны гишүүний цаг" "ТОГТМОЛ" уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.
Ээлжит цахим уулзалт 2023
оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж, Монголын үндэсний
олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар: жендэрийн эрх
тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон түүний
хэрэгжилтийг хэмжих зорилгоор хийсэн судалгааны үр дүнгийн талаар; “Гал Голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө: Монгол Улс дахь жендэрийн эрх тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдал,
цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл танилцуулж,
хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Танилцуулгатай холбогдуулан Удирдлагын академийн
захирал Д.Сүрэнчимэг, Жендэрийн үндэсний
шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Жендэрийн асуудлаарх эрдэмтэн, судлаачдын бүлгийн ахлагч С.Түмэндэлгэр, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн
бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд тэнцвэртэй
мэдээлэл хүргэх, мэдээллийг мэдлэг болгох, хариуцлагатай хэвлэл мэдээллийг
хөгжүүлэх талаар асуулт асууж, саналаа илэрхийлэв.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн
бичгийн дарга Л.Цэдэвсүрэн: Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс боловсруулсан цэцэрлэг,
ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгын үзэл баримтлалын
төслийн хэлэлцүүлэгт Хорооны гишүүдийг оролцож, санал хүсэлтээ илэрхийлж,
хамтарч ажиллахыг санал болголоо.