post image

"ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” ДОЛОО ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх,  Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий "Хорооны гишүүний цаг" "ТОГТМОЛ" уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.  


Ээлжит цахим уулзалт 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг: Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт баримтлах жендэрийн стратегийн зорилго, зорилт, салбарын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний талаарСангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул газрын дарга Г.Золбоо: Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, салбарын жендэрийн стратегийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Танилцуулгатай холбогдуулан Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, Жендэрийн асуудлаарх эрдэмтэн, судлаачдын бүлгийн ахлагч С.Түмэндэлгэр нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. 

Нийтлэл хуваалцах