АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн, төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тухайн байгууллагад болон холбогдох бусад төрийн байгууллагын адил ангиллын албан тушаалд ажиллаж байгаа, холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, уг албан тушаалд шилжин ажиллах хүсэл сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, 33.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай шалгалтыг холбогдох журмын дагуу зохион байгуулна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2026 оны 2дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: Secretariat@ncge.gov.mn/цахим шуудан/
- Холбоо барих утас: 70071113/ажлын цагаар/
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт
| № |
Байгууллага |
Дотоод
нэгж |
Албан
тушаал |
Орон
тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
| төрөл |
Ангилал,
зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
| 1 |
Жендэрийн үндэсний хороо |
Жендэрийн дүн шинжилгээ мэдээлэл судалгааны хэлтэс |
Жендэрийн үндэсний чадавх сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн |
1 |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл /ТЗ-7/ |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
– нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан /031/;
– эрх зүй /042/;
– нийгмийн хамгаалал /092/;
– менежмент ба удирдахуй /0413/;
– боловсролын шинжлэх ухаан /0111/;
– багш, мэргэжлийн /0114/. |
Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Жендэрийн үндэсний хорооны ажлын албанд нягтлан бодогч шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсролын бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэйбайна, мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно;
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил тасралтгүй ажилласан туршлагатай, Төрийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон санхүүгийн ctsystemпрограм дээр ажиллах чадвартай;
- Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ажлаас суралцан өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй.
Сонирхсон хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Ажилд орох хүсэлт /Ямар ажлын байранд ажиллахаар хүсэлт гаргаж байгаа тухай тодорхой бичих/
- СV
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Монгол Улсын иргэний үнэмлэхийнхуулбар;
- Мэргэшүүлэхсургалтад хамрагдсан болон гадаад хэлний түвшинг гэрчлэх баримт бичиг /үнэмлэх, гэрчилгээ, сертификат, г.м/-ийн хуулбар;
- Ажилласан жилийг тодорхойлохбаримт бичгийн хуулбар;
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2026 оны 02дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: Secretariat@ncge.gov.mn/цахим шуудан/
- Холбоо барих утас: 70071113/ажлын цагаар/