АЙМАГ, НИЙСЛЭЛ, НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООДЫН ДАРГА, ГИШҮҮДЭД “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН”-ГИЙН ТАЛААРХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА 

2023-10-12
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.а-д заасан жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллаганы хэрэгижлт, үр дүнгийн талаарх Монгол Улсын Засгийн газрын тайланг УИХ-д 2 жил тутамд тайлагнахаар заасан байдаг.
Энэ хүрээнд Засгийн газрын тайлангийн төслийг 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн жендэрийн салбар хорооны дарга, гишүүд, Тамгын газрын газар, хэлтэс, харьяа байгууллагуудын албан тушаалтнууд болон ЗГХЭГ-ын орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын холбогдох референтүүдэд цахимаар танилцуулж ажиллалаа.
Тус тайланд орон нутгийн түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр удирдлага, зохион байгуулалт, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний явц, үр дүн, төр, төрийн бус, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар дундын асуудал болон цаашид анхаарах асуудлыг тусгасан юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency