ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-03-27

Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа болон албаны холбогдох мэргэжилтнүүд Дархан-уул аймгийн жендэрийн салбар хорооны дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Дархан-уул аймагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бодлого, үйл ажиллагааны явц, үр дүнг танилцууллаа. Хорооны ажлын албанаас жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, тэдгээрийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, цаашид орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх асуудлаар санал солилцлоо.

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency