ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ШИНЭ ГИШҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ 

2023-09-27
Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар баталдаг бөгөөд Хороо нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд төр, олон нийтийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.
ЖҮХ-ны гишүүн байгууллага болох Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим XXI их хурал зохион байгуулагдаж Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөр Б.Жаргалан нар тус тус сонгогдлоо.
Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд МҮХАҮТ-тай 2021 оноос хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулж, шилдэг Аж ахуй нэгж байгууллага шалгаруулах шалгуурт ЖЭТБ-ын үзүүлэлтийг тусгах, ажил олгогч хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ЖЭТБ-ыг дэмжих хөшүүргийг тодорхойлж, сурталчлах чиглэлээр, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоотой улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр тууштай хамтран ажилласаар ирсэн юм.
Жендэрийн үндэсний хорооны шинэ гишүүддээ амжилт хүсье!

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency