КАНАДЫН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-04-05

Канадын улсын элчин сайдын яамны элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн  Кирил Йорданов, Хүнсний аюулгүй байдал, байгалийн нөөцийн менежментийн төслийн ХШҮ-ий төслийн захирал Дебра Расмуссэн,  хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг, менежер н.Зул нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх (ECCO-FARM) төсөл (2024-2029 он)-ийг хэрэгжүүлэх ажиллаж байгаа талаар Канадын улсын элчин сайдын яамнаас танилцууллаа.

Түүнчлэн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгальд ээлтэй хөдөө аж ахуйн дэвшилтэд шийдлийг бий болгож, тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн  уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, улмаар биологийн олон янз байдлыг хамгаалахад орон нутгийн иргэдийн оролцоог хангах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдэж байгааг уулзалтын үеэр дурдлаа.

Уулзалтын хүрээнд тус төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг тусгаж буй байдал, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөдөөгийн охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэйчүүд, ялангуяа малчдад тулгамдаж буй асуудлыг тодруулах, тэдгээрийг шийдвэрлэх асуудалд илүү чиглүүлэх талаар Ажлын албанаас онцлов.

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency