ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ (КАРЕК) ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БҮС НУТГИЙН ЖЕНДЭРИЙН ШИНЖЭЭЧДИЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-02

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн Жендэрийн шинжээчдийн бүлгийн уулзалт болон Жендэрийн тэгш эрхийн шагналын эзэд 04-р сарын 23-26-ны өдрүүдэд БНХАУ-ын улсын Шанхай хотноо зохион байгуулагдлаа.

 

Төв болон Баруун Азийн орнуудын жендэрийн мэргэжилтнүүд болон 2023 оны Жендэрийн тэгш эрхийн шагналын эзэд БНХАУ-ын Шанхай хотод 4-р сарын 23-26-ны хооронд ажиллаа. КАРЕК-ийн Жендэрийн аваргууд хэмээн өргөмжлөгдсөн 11 шагналтан болон КАРЕК-ийн бүс нутгийн жендэрийн шинжээчдийн бүлгийн (RGEG) есөн гишүүн оролцлоо.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн жендэрийн шинжээчдийн бүлгийн гишүүнээр Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба ажиллаж байгаа бөгөөд Ажлын албанаас Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цэнджав,  2023 оны Жендэрийн тэгш эрхийн шагналын эзэн Хорооны гишүүн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа нар мөн Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх шинжээчдийн бүлгийн гишүүн АХБ-ны Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны жендэрийн шинжээч Ш.Солонго нар БНХАУ-ын Шанхай хотноо ажиллаа.

 

Танилцах уулзалтаар (КАРЕК)-ын “Жендэрийн стратеги 2030”-ыг хэрэгжүүлэх ажлын явцтай танилцаж, жендэрийн санаачилга болон бүс нутагт жендэрийн тэгш байдлыг хангах бодит арга хэмжээг авч хэлэлцэхийн зэрэгцээ жендэрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд бүс нутгийн жендэрийн шинжээчдийн бүлгийн гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар дараагийн стратегийн алхмуудыг тодорхойлох ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

 

Жендэрийн тэгш байдлыг хангах талаар сайн туршлага судлахаар БНХАУ-ын Шанхай хотоос Эмэгтэйчүүд охидын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, Шанхайн эмэгтэйчүүдийн холбооны (SWF), Эмэгтэйчүүд хүүхдийн үйлчилгээний төв, цаашлаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бодлого арга хэмжээ, охидын боловсрол, хүүхэд хамгааллын талаарх төрийн бус байгууллагын дүр төрх, дижитал эрин дэх эмэгтэйчддийн бизнес эрхлэлт, STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) дахь эмэгтэйчүүд, мөн олон улсын байгууллагууд дахь жендэрийн тэгш байдлыг хангах сэдвээр мэдээлэл солилцож, туршлага судаллаа.

 

Энэхүү танилцах аялал нь оролцогчдын жендэрийн асуудлаарх чадавхыг нэмэгдүүлэх, мэдлээлэл солилцох, бүс нутгийн хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангахад хамтын ажиллагаанд хүргэж болох бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжих зорилготой юм. Төлөөлөгчид танилцах аялалаар дамжуулан эдийн засаг, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо, боломжийг өргөжүүлсэн амжилттай хөтөлбөрүүдтэй танилцав.

 

CAREC Program

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency