ХҮРТЭЭМЖТЭЙ УУЛ УУРХАЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО СЭДВИЙН ХҮРЭЭНД “ЭРДЭС БАЯЛАГ-ЭМЭГТЭЙЧҮҮД” IV УДААГИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

2024-04-28

Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган болж байна.

Энэ удаагийн чуулган “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” уриан дор геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолой, уурхайчдын гэр бүлийг сонсох юм.

Эрдэс баялгийн салбарт 2020 оны байдлаар нийт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаагаас үүний 15 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Тус чуулганд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр оролцож “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт болон ажлын байрны бодлого төлөвлөлт” -ийн хүрээнд мэдээлэл танилцууллаа.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency