“ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ЯАМДЫН ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА” 

2023-09-28
Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төслийг ЗГХЭГ-тай хамтран Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Барилга, хот байгуулалтын яамны жендэрийн салбар зөвлөлд танилцууллаа.
Энэхүү тайлан нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, тогтолцоо, манлайллын чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн удирдлагын ажлын явц, үр дүн; жендэрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэр судлалыг хөгжүүлэх чиглэлээрх ажлын явц, үр дүн болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургамж ба сорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус багтаасан.
Тус яамдад хүргэх ерөнхий зөвлөмж нь:
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”-г хэрэгжүүлэх салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтээр дэмжих;
Төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн нэгжийн жендэрийн статистик, дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавхыг нэмэгдүүлэх, хүйсээр ангилсан мэдээллийн санг салбарын түвшинд хөгжүүлэх;
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг байгууллага, салбарын түвшинд хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх;
Уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтад болон холбогдох бусад салбарт хүний эрх, жендэр, нийгмийн үр нөлөөний үнэлгээ нэвтрүүлж, үр дүнг бодлого төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency