ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДАРААГИЙН ШАТАНД ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-12-27

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг идэвхтэй, бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, үйл ажиллагааг эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, яамдын жендэрийн салбар зөвлөл, гишүүдэд даалгасан.

Энэ хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг дараагийн шатанд эрчимжүүлэх зорилгоор эрэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх үйл ажиллагааны тусгайлсан төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 34 тоот тушаалаар байгуулсан. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр анхны хурлаа цахимаар хийж, уг хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Ажлын хэсгийн ажиллах удирдамж,
  • Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2020-2022 онд хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан,
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-нд тусгагдсан ажлын саналын талаар хэлэлцэж,

Дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Салбар яамдын саналыг 01 дүгээр сарын 10-ны дотор
  • Холбогдох 26 байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах ажлыг 01 дүгээр сарын 10-наас 15-ны хооронд
  • Эхний нэгдсэн төлөвлөгөөний төслийг 01 дүгээр сарын 15-наас 17-ны хооронд
  • Салбарын яамдаас ирүүлсэн нэгдсэн саналыг Жендэрийн үндэсний хорооны гишүүд, жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгээр 01 дүгээр сарын 17-ноос 20-ны хооронд хянуулж
  • Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаанаар 01 дүгээр сарын 20-ноос 30-ны хооронд танилцуулж, батлуулахаар урьдчилсан хуваарийг баталлаа. Жендэрийн үндэсний үндэсний хорооноос Төлөвлөгөөний төслийн маягтыг засварлан хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency