ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ 2023 ОНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-12-28
 Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/, Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд 13 зорилт, 117 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажилласан байна:
#Бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог бэхжүүлэх хүрээнд:
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.a-д заасан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан” -г Улсын Их Хуралд тайлагнах хүрээнд тайлангийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2023 оны 11 сарын 8-ны өдрийн хуралдаан, Улсын их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан хуралдаанд тус тус танилцуулж хэлэлцүүлэв. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр дүнг Засгийн газар 50 хувьтай буюу “хэрэгжих шатанд” гэж үнэлж, цаашид хэрэгжүүлэх үндсэн асуудлыг тодорхойллоо.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганаар хэлэлцэгдэх хуулиудын хүрээнд Ажлын албанаас Гэр бүлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөлд санал боловсруулж холбогдох яамд болон хэлэлцэгдэж буй УИХ-ын байнгын хороодод хүргүүлж ажиллав.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд жендэрийн квотыг нэмэгдүүлэх, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ЖЭТБХтХ-д заасан чиг үүргийг тусгах чиглэлд бүхий л түвшинд хамтран ажиллалаа. УИХ-д “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих лобби бүлэг”-ийг байгууллаа.
Соёл, цахим хөгжил, харилцаа холбоо, эрчим хүчний салбарын жендэрийн бодлого боловсруулах, баримт бичгийн төслийг ажлын хэсгээр хэлэлцүүлэх батлуулах үйл явцыг дэмжиж ажилласнаар Цахим хөгжил харилцаа холбооны сайдын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/ 05 тушаалаар “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт баримтлах жендэрийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”, Соёлын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны А/98 дугаар тушаалаар ”Соёлын салбарын жендэрийн тэгш байдлыг хангах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө’, Эрчим хүчний сайдын 2023 оны А/208 тоот тушаалаар “Эрчим хүчний салбарын жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө” тус тус батлагдлаа.
Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий АТТ-ыг ТАЗ-ийн 2023.07.07-ний өдрийн 341 дүгээр тогтоолоор батлууллаа.
Азийн хөгжлийн банкнаас санаачлан зохион байгуулдаг “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын 9 дэх удаагийн хөтөлбөр”-ийг Жендэрийн үндэсний хороо Монгол Улсад анх удаа зохион байгуулж, төрийн захиргааны албаны шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй 75 эмэгтэйг хамрууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын жендэрийн бодлого, Барилга, хот байгуулалтын салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийн эхний үе шатанд, Нийслэлийн Налайх дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд явцын хяналт шинжилгээ, үнэлгээг тус тус хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 205 тоот захирамжаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдлаа.
#Үндэсний чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх хүрээнд:
Ажлын алба нь 105 сургалт, семинарыг 10017 /6040 эмэгтэй, 3977 эрэгтэй/ төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад хүргэж, үүнээс 60 төрийн байгууллагын албан хүсэлтээр захиалгат сургалтыг тус тус зохион байгууллаа.
Жендэрийн үндэсний сургагч багшаар 21 аймгийн нийт 184 (76, 108),Нийслэл дүүрэг, агентлагийн 21 /3 эрэгтэй, 18 эмэгтэй/ сургагч багш тус тус бэлтгэгдэж 2023 оны байдлаар жендэрийн үндэсний сургагч багш 368 бэлтгэгдээд байна.
Удирдах ажилтны жендэрийн цахим модулийн сургалтад төрийн албаны 650 удирдах ажилтныг шинээр хамруулж гэрчилгээг олгов.
“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах хүрээнд Улаанбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Увс, Дундговь аймгийн аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн ажилтнуудад Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг танилцуулах сургалт зохион байгуулж, 117 аж ахуйн нэгжийн 200 орчим захиргаа хүний нөөцийн ажилтнуудыг хамрууллаа.
Бүх нийтийн жендэрийн боловсролыг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон төрөөс барьж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг олон нийтэд хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор ЖҮХАА-аас эрхлэн гаргасан 10 нэр төрлийн 100 гаруй номыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 8 нийтийн номын санд хүргүүллээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Харилцан хүндэтгэе” аянг /2023.03.01-04.01/ сарын хугацаанд үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Аянд 280 гаруй төр, төрийн бус, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, олон улсын байгууллагын 67,000 гаруй албан хаагчид нэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан 1.679.800 хүнд мэдээлэл хүргэлээ.
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриан дор 2023 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Аянд 250 гаруй төр, төрийн бус, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, олон улсын байгууллагын 46,000 гаруй албан хаагчид нэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан 1.509.000 хүнд мэдээлэл хүргэлээ.
2023 онд Ажлын албанаас 218 албан бичиг, албаны даргын 60 тушаал, 70 гэрээ, дээд газрын 10 тогтоол шийдвэрийг бүртгэж цахимжуулав.
Хорооны мэдээллийн цахим сайтад видео мэдээлэл 147 орж цахим хуудасны дагагчийн тоо 20,456 болж өслөө.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 72 удаагийн давтамжтайгаар яриа, ярилцлага өгсөн байна.
Байгууллагын хэмжээнд 305 албан бичгийг хүлээн авч, 238 албан бичгийг бусад байгууллагуудад хүргэж ажилласан.
2023 онд Ажлын албанаас 11 төрлийн 10300 ширхэг ном, сэтгүүл хэвлэгдэж холбогдох албан байгууллага орон нутагт хүргэж ажиллаа.
#Олон талт хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд:
Ажлын алба нь БНСУ-ын эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэн (KWDI) болон БНСУ-ын Жендэрийн тэгш байдлын боловсрол олгох хүрээлэн (KIGEPE)-тэй тус тус хамтын ажиллагааны “санамж бичиг” байгууллаа.
БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг “Ази Номхон далайн жендэрийн хөгжлийн олон улсын форум”-д Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдал сэдвээр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга илтгэл тавьж оролцлоо.
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн бүс нутгийн Жендэрийн шинжээчдийн бүлгийн гишүүнээр Хорооны Ажлын алба ажиллаж байна. Карекаас анх удаа зохион байгуулсан “Жендэрийн тэгш эрхийн шагнал”-ын мэдээллийг үндэсний түвшинд хүргэж, Монгол Улсаас нийт 22 иргэн, байгууллага нэр дэвшиж, Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв “Жендэрийн тэгш эрхийн шагнал”-ын анхны эзнээр шалгарлаа.
Ажлын алба нь “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийн УИХ-дахь Ажлын хэсгийн гишүүд БНСУ нь тус хуулийг батлан хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцах айлчлалыг зохион байгууллаа.
“Хөгжлийн түншлэгчдийн уулзалт”-ыг улирал бүр 4 удаа зохион байгууллаа.
Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” уулзалт энэ оны 5 сарын 23-ны өдрөөс эхэлж 13 удаа зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар байгуулагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллагааг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий “Бодлогын зөвлөл, Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар байгуулагдсан “Эмэгтэй Парламентчдын орон тооны бус зөвлөл”, Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагууд, Гадаад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт эмэгтэй элчин сайд болон Олон улсын хөгжлийн байгууллагуудын эмэгтэй суурин төлөөлөгч, бизнес эрхлэгч эмэгтэй захирлуудтай уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, бодлогын түвшинд хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жендэрийн үзэл баримтлал, хуулийн хэрэгжилтийг дэмжсэн зохицуулалтыг тусгахад олон талын оролцоо, хувь нэмэр байсныг онцлон төрийн ой санамжид үлдээх зорилго бүхий “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэ члэлийн манлайлагч” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Дээр үйл ажиллагааг үр дүнд суурилан амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан бидний байнгын түншлэгч, дэмжигч байгууллага, хамт олонд Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас чин сэтгэлийн #Талархал илэрхийлье.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency