ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ШИНЖЭЭЧДИЙН БҮЛЭГТ ТАНИЛЦУУЛЛАА

2024-01-05

Ажлын алба нь 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/, Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд 13 зорилт, 117 үйл ажиллагааг төлөвлөн 92,6%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог бэхжүүлэх, Үндэсний чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, Олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх хүрээнд тус тус хийгдсэн онцлох үйл ажиллагааны талаар болон 2024 оны тэргүүлэх зорилт, анхаарч ажиллах чиглэлийг Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа.

Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн гишүүд 2024 онд анхаарч ажиллах чиглэлийн хүрээнд асуулт асуухын сацуу үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency