БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-01-23

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгож ажиллана. Энэхүү  сар бүрийн аянд хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, салбарын түвшинд сайн туршлагаараа нэгдэж, хүчин чармайлт, ололт амжилтаа хуваалцах юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг Боловсрол, шинжлэх ухааны салбарт ханган ажиллах салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны  төлөвлөгөөнд 4 зорилт, 23 арга хэмжээг баталан ажилласан байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд:

Уулзалтын өрөө

Албан хаагчдын кофе шоп

Албан хаагчдын амрах хэсэг

Хурлын өрөө

Албан хаагчдын хүүхдийн өрөө

Эрэгтэй эмэгтэй албан хаагчдын ариун цэвэрийн өрөө

 

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бүрдүүлэх зөвлөмж”

  1. Хөдөлмөрийн дотоод журам нь жендэрийн мэдрэмжтэй эсэх;
  2. Алба хаагчид жендэрийн талаарх ойлголттой эсэх;
  3. Цалин, хангамж, урамшуулалд хүйсээс шалтгаалан зөрүү байгаа эсэх;
  4. Үүрэг, хариуцлага, нөөцийг шударга хуваарилахад ялгаварлан гадуурхалт байгаа эсэх (Ажилд орох, сурах, албан тушаал дэвших, хөгжихөд хүйсийн ялгаварлан гадуурхалт байгаа эсэх);
  5. Аливаа тусгай хэрэгцээт хүмүүсийн ажиллах, үйлчлүүлэх орчин бүрдсэн эсэх;
  6. Ажлын байрны зохион байгуулалт жендэрийн мэдрэмжтэй эсэх;
  7. Ажил-ар гэрийн зохистой тэнцвэрийг хангах чиглэлд таатай орчин бүрдсэн эсэх;
  8. Эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй орчин бүрдсэн эсэх зэрэг зөвлөмжүүдийг уриалж байна.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency