ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ” ХУУЛИНД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТУСГУУЛЛАА

2024-02-07

Улсын их хурлын намрын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулинд Жендэрийн үндэсний хорооноос холбогдох санлыг өгч ажилласны хүрээнд тус хуулийн 4 дүгээр зүйлийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарчим хэсгийн 4.1.10-т.жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэж, 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт хэсгийн

3.1.10.-т “эрт илрүүлэг” гэж хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан эрсдэлт хүчин зүйл, өвчин эмгэгийг илрүүлэх үйл ажиллагааг; гэж орсон нь ХҮЙСИЙН ОНЦЛОГ, ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭНД АНХААРСАН, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн агуулгууд тусч батлагдсан байна. Ингэснээрээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан: Эрүүл мэндийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангахтай холбоотой дараах заалтууд хэрэгжих боломжтой болж байна. Үүнд;

13.1.Төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд зориулсан үйлчилгээ бий болгоход чиглэсэн арга хэмжээ авна.

13.2.Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд зонхилон тохиолдож нас баралтын үндсэн шалтгаан болж байгаа өвчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгаж байна.

13.3.Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах эрхийг хүч хэрэглэх, тулган шаардах буюу аливаа арга, хэлбэрээр зөрчихийг хориглоно.

13.4.Эрэгтэй, эмэгтэй хүнийг нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн чиглэлийн бусад сургалт, сурталчилгаанд оролцох, үзлэг, шинжилгээнд хамрагдахад саад учруулахыг хориглоно.

13.5.Эрүүл мэндийн үйлчилгээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, үр хөндүүлэхийг ятгах, шаардах, дарамтлахыг хориглоно.

13.6.Орлого багатай, алслагдмал нутгийн хүн ам болон үндэстний цөөнхийн хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах эрхийг хангах ба түүнд шаардлагатай туслалцаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авна.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency