ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-22

Жендэрийн үндэсний хороо нь бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулгад жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх,  тухайлан дээд боловсролын түвшинд  эрх зүйч, нийгмийн ажилтан, сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын ерөнхий суурь болон мэргэжлийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн агуулгыг тусгах сургалтын модулийг боловсруулж оруулаад байгаа билээ.

Энэ хүрээнд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулиас санаачилж буй бакалаврын сонсогч, оюутан цэрэг, хугацаат цэргийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт жендэрийн агуулгыг тусгах, тусгайлсан сургалтын модуль боловсруулах, сургагч багш бэлтгэх үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх чиглэлээрх бодлого, төлөвлөлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан бол Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн удирдлага, албан хаагчдын зүгээс эрдэмтэн судлаачдын бүлэгт багш элсүүлэх, жендэрийн агуулгыг нэгж хичээлийн хөтөлбөртэй хэрхэн уялдуулах асуудлаар асуулт асууж, санал хэлсэн юм. Жендэрийн үндэсний эрдэмтэн судлаачдын бүлгийн төлөөлөл уг асуудлаар зөвлөмж өгч, цаашид хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ.

 

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency