“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ, ДАВАН ТУУЛАХАД ОРОН НУТГИЙН БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” (“ЭККО-ФАРМ”) ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

2024-05-09

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (ЭККО-ФАРМ) төсөл нь Уур амьсгалд зохицсон ухаалаг хөдөө аж ахуй (УАЗУХАА), Хөдөө аж ахуйн байгальд суурилсан шийдлүүд (ХАА-н БСШ), биологийн олон янз байдлыг хамгаалах арга аргачлалыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбар болон тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох (УАӨДЗ)-д орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл юм.

ЭККО-ФАРМ төсөл нь хөдөө аж ахуй, байгаль орчин, орон нутгийн хоорондын уялдаа холбоог харгалзан үзэх замаар эрх тэгш байдлыг хангасан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд хувь нэмэр оруулна гэж харж байна. Нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, хөрс, усны чанарыг сайжруулах шинэлэг арга барилыг нэвтрүүлснээр хөдөө аж ахуйн бүтээмжийг дээшлүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх бөгөөд уур амьсгалын гэнэтийн өөрчлөлтийг даван туулах чадварыг сайжруулна. Үнэ цэнийн сүлжээний шинэлэг арга, аргачлалыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр иргэд бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ болон ашиг орлогоо нэмэгдүүлж, улмаар ядуурлыг бууруулахад, мөн хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах юм.

 

Тус төслийн нээлтийн арга хэмжээнд:

Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ)-ны Нарийн бичгийн дарга бөгөөд ЖҮХ-ны Ажлын албаны дарга Т.Энхбаяр

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, ХАА-н салбарт жэндэрийн талаар анхаарах асуудал, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд мэдээлэл танилцууллаа.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency