ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн “ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” анхан шатны сургагч багшийн сургалт хоёр хоногийн туршид үргэлжлэн амжилттай өндөрлөлөө.
Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт хөтөлбөрт төрийн байгууллагуудаас анх удаа Татварын ерөнхий газар хамрагдаж, Жендэр сийл төслийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2024-2025 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталсантай холбогдуулан энэхүү сургалтыг зохион байгуулж ажиллаа.
Сургалтыг нээж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр: Энэхүү сургалтаар та бүхэн олж авсан мэдлэгээ өөрийн ажиллаж буй салбартаа дэлгэрүүлэн соёнгэгээрүүлэн сайн туршлага бий болгох нь энэ сургалтын гол зорилго юм. Олж авсан мэдлэгээ цааш нь хамт олон гэр бүлдээ түгээн дэлгэрүүлснээр харилцаа хандлага болоод маш олон зүйл дээр өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцлон оролцогч нарт сургалтад нь амжилт хүсэж ажлын амжилт хүссэн юм.
Сургалтад Татварын ерөнхий газрын нийт 20 мэргэжилтэн хамрагдаж. Үүнд /16 эмэгтэй, 4 эрэгтэй/ албан хаагчид хамрагдлаа.
Дараах агуулгын хүрээнд:
Жендэрийн ойлголт, Хүйс ба жендэрийн ялгаа
Жендэрийн үүрэг, жендэрийн хэвшмэл ойлголт
Жендэрийн тэгш байдал
Хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн статистик
Жендэрийн дүн шинжилгээ
Жендэрийн шалгуур үзүүлэлт, жендэрийн мониторинг, үнэлгээ
Жендэр ба хөгжил хандлага, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх стратеги
Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт
Жендэрийн ялгаварлан гадуурхалт
Жендэрт суурилсан хүчирхийлэл
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогч хамгаалах тогтолцоо гэсэн модуль хичээлийг боловсруулан сургагч багшаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны
Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал,
Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цэнджав,
Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг нар ажиллаа.
Анхан шатны сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарын мэдээллийг ncge.gov.mn хаягаар авна уу.