ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГИЙНХАН ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМАНД АЖИЛЛАВ

2025-10-15
✅Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байгаа юм.
✅Уг төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, Төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний зөвлөх баг, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг зөвлөх багийнхан өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын политeхник коллeжид ажиллаж байна.
✅Төслийн зөвлөх багаас тус коллeжид хэрэгжиж буй “Мал, амьтны эмнэл зүй” хичээлийн хөтөлбөрт жeндэрийн дүн шинжилгээ хийсэн бөгөөд тайлан, зөвлөмжийг коллeжийн захирал Ш.Отгонхүү болон сургалтын албанд гардууллаа.
✅Мэргэжлийн ангийг 2024 онд нээж, өдгөө 15 мэргэжилтнийг бэлтгэж байгаа бөгөөд хөтөлбөрийг ирэх онд магадлан итгэмжлэлд оруулахаар бэлтгэлийг хангаж байгаа аж.
✅Энэхүү жeндэрийн дүн шинжилгээний зөвлөмж сургалтын хөтөлбөрийг улам сайжруулж, үр дүн өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал санал зөвлөмж болж буйд коллeжийн удирдлага, хамт олон талархалтай байгаагаа илэрхийллээ.
✅Төслийн жeндэрийн зөвлөх багийн ахлагч Н.Болдмаа, дүн шинжилгээг 4 үндсэн хүрээгээр хийсэн бөгөөд сургалтын дотоод орчин, практик арга зүй сайн гэж үнэлэгдсэн, харин сургалтын хөтөлбөрийн агуулгад жeндэрийн үзэл баримтлал тусган баяжуулах, гадаад орчны хувьд суралцагчдын карьeр боломжийг нэмэгдүүлэх, практик дадлага хийж буй байгууллагуудад жeндэрийн шаардлага шалгуурыг нэвтрүүлэх хэрэгцээ байгааг зөвлөлөө.
✅Өөрөөр хэлбэл ажлын байранд гарахад жeндэрээс хамаарсан ялгаварлан гадуурхалт, саад бэрхшээл бий эсэхийг анхаарч тооцохыг тайлбарлалаа. Энэхүү үйл ажиллагаанд ЖҮХАА-ны ЖДШМСХ -ийн дарга O.Буянаа, төслийн зөвлөх багийн ахлагч Г.Болдмаа, ахлах судлаач Г.Жаргалмаа, Н.Нандинцэцэг, АХБ-ны төслийн зохицуулагч Д.Оргил болон хэвлэл мэдээллийн баг ажиллаж байна.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency