ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН МӨНГӨН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА

2025-10-17
🔹️Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс санаачлан хэрэгжүүлсэн Төрийн Байгууллага дахь Жендэрийн Тэгш байдлын Гэрчилгээжилт төслийг амжилттай хэрэгжүүлж, МӨНГӨН ГЭРЧИЛГЭЭНИЙ БОЛЗЛЫГ хангасан Монгол Улсын Татварын Ерөнхий Газарт гэрчилгээг гардуулах ёслол НҮБ-ын байранд боллоо.
🔹️Жендэр Сийл хөтөлбөр нь төрийн байгууллагын үйл ажиллагааг нотолгоонд суурилсан арга зүйгээр олон улсын жендэрийн тэгш байдлыг хангах стандартад нийцүүлэн, жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай байгууллага болгон чадавхжуулдагаараа онцлог юм.
🔹️НҮБХХ-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн орлогч Хатагтай Лин Цао Татварын Ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэнд МӨНГӨН ГЭРЧИЛГЭЭГ гардуулж өглөө.
🔹️Ёслолын үеэр Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хэлэхдээ Монгол Улсаас анх удаагаа жендэрийн тэгш байдлыг хангах стандартад нийцүүлэн Жендэрийн Тэгш байдлын Гэрчилгээжилт төслийг амжилттай хэрэгжүүлж, МӨНГӨН ГЭРЧИЛГЭЭГ гардан авч буй анхны төрийн байгууллага Татварын Ерөнхий газрын хамт олонд халуун баяр хүргэе.
🔹️Энэхүү амжилтад хүрэхэд хүчин чармайлт гаргасан хүн нэг бүр тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ТЕГ-ын газрын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Өэлүн-Үжин, ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн, ЖҮХ-ны дэргэдэх шинжээчдийн бүлгийн Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон нарт талархал илэрхийлье.
🔹️Жендэрийн үндэсний хороо цаашид энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын төрийн байгууллагуудад хэрэгжүүлэхэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, үндэсний хэмжээнд хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн санаачилга болгохыг зорьж байна.
🔹️Тиймээс Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн байгууллагуудын хувьд “жендэр бол суралцаж, төлөвшүүлж, хөгжүүлдэг соёл юм” хэмээн хэлсэнчлэн Та бүхэн сайн туршлагаа бусад төрийн байгууллагуудад сурталчлан таниулахад хамтран ажиллахыг хүсье.
🔹️Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖ гэх ойлголт төлөвшүүлэхэд анхаарсан бол одоо ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, БОДИТ ҮЙЛ ХЭРЭГ рүү шилжихэд анхааран ажиллана хэмээв.
🔹️Мөн уулзалтын үед ТЕГ-ын удирдлага, хамт олны зүгээс Мөнгөн гэрчилгээг авахад арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлсэн Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency