“ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА АЖЛЫН БАЙР” СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын сантай хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хувийн хэвшлийн байгууллагын удирдах гүйцэтгэх түвшний ажилтнуудад “ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА АЖЛЫН БАЙР” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад хувийн хэвшлийн нийт 15 байгууллагын 20 төлөөлөл хамрагдаж байгаа бөгөөд АПУ Дэйри ХХК, Макс групп, Ханбогд кашмер ХХК, Капитрон банк, Ази-фарма ХХК, Монгол шуудан ХК, Номад Лоёр ХХК, Эко Тэлмэн-Од ХХК зэрэг байгууллагын удирдах гүйцэтгэх түвшний ажилтнууд оролцож байна.
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран боловсруулсан “Жендэр хүний эрхийн асуудал болох нь” сургалтын хөтөлбөрийг хувийн хэвшлийн байгууллагын удирдах, гүйцэтгэх түвшний ажилтнуудад сурталчлан таниулах, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Өнөөдрийн сургалтаар жендэрийн тэгш бус байдлын суурь шалтгаан, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого төлөвлөлт, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх мөн бизнес ба хүний эрх, хүн ам зүйн бодлогын талаар хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад арга зүйн мэдлэг өглөө.