АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-04
Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД НОГООН БОЛОН ЦАХИМ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” төслийн төлөвлөлтийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2025.12.04/ зохион байгууллаа.
Азийн Хөгжлийн Банк нь 2025 оны 5 дугаар сараас эхлэн Монгол Улсад “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд ногоон болон цахим эдийн засгийг хөгжүүлэх” 4 сая долларын буцалтгүй тусламжийн төслийн төлөвлөлтийг хийж эхэлсэн бөгөөд төслийн төлөвлөлтийг эцэслэх, ТЭЗҮ-ийг эхлүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
Зөвлөлдөх уулзалтад Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, ЖҮХ-ны Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга С.Батцэцэг, ЖҮХ-ны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Олон улсын гэрээ конвенц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Нандинтүшиг, Азийн Хөгжлийн Банкны Нийгмийн Хөгжлийн мэргэжилтэн Б.Цолмон, АХБ-ны үйл ажиллагааны мэргэжилтэн Карина Паула Маркуз, АХБ-ны үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн Марга Кристобал Доминго Моралес, АХБ-ны жендэрийн зөвлөх Т.Даваасүрэн нар оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency