Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт (Жендэр Сийл) хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

2025-12-17
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт (Жендэр Сийл) хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөр нь жендэрийн тэгш байдлын олон улсын стандартыг байгаль орчны салбарын засаглалд нэвтрүүлж, бодлого, төсөв, үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй болгоход чиглэж байна. Энэхүү хүчин чармайлтад ECCOFARM болон Жендэрийн үндэсний хороо хамтран ажиллах юм.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency