Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь 2025 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2024-2028/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/, хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд нийт 7 зорилгын 106 үйл ажиллагааг төлөвлөж 96.54 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж, дараах ҮР ДҮНГ онцолж байна.
Бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг тоймлобол:
1. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Жендэрийн үндэсний хорооны эрхлэх асуудлын хүрээнд 3 зорилтыг тодорхойлон батлууллаа.
2. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн “Нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ” зорилгын үр дүнгийн үзүүлэлтэд ажил амьдралын тэнцвэрийг хангах асуудлыг тусгууллаа.
3. Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Үнэлгээний журамд бодлого төлөвлөлтийн аль ч үе шатад шаардлагатай тохиолдолд жендэрийн нөлөөллийг үнэлдэг байх зохицуулалтыг тусгалаа. Тус журмын ач холбогдол, шинэлэг зохицуулалтын талаар холбогдох тайлан зөвлөмжид тусгахын зэрэгцээ Завхан, Дорноговь аймагт зохион байгуулсан бүсийн хоёр удаагийн семинарт нийт 200 орчим төрийн албан хаагчдад танилцуулж ажиллалаа.
4. Жендэрийн үндэсний хороо 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн ордонд хуралдаж, 01 дугаартай “2025 оныг Тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчныг хамгаалах жил болгон зарлах, төлөвлөгөө батлах тухай”, 02 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай”, 03 дугаартай “Албан тушаалын тодорхойлолтын тухай” 3 тогтоолыг албажуулж салбар хороо, зөвлөл, Хорооны гишүүдэд хүргүүлэв.
5. Хорооны 2025 оны ээлжит хуралдаанаас тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгуулах талаарх 2 дугаар тогтоолыг баталж, ХЗДХЯ-ны ТНБДаргаар ахлуулан байгуулж холбогдох судалгааг хийж эхлүүллээ.
6. “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран энэ оны 3 дугаар сарын 25, 4 сарын 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ хүрээнд Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын 7.4-д заасны дагуу жендэрийн салбар зөвлөл, хороодын тайланг 3 талт үндэсний хороонд хүргүүлэхийн сацуу Бодлогын 7.2-д заасны дагуу Бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж үндэсний хэмжээнд хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан тоотыг ГБХНХЯ-д хүргүүллээ.
7. ОУПХ-ноос өгсөн хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээний зөвлөмжийг 2025 оны 2 дугаар сард Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллагааг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл”-ийн гишүүдэд болон УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлгийн хуралдаанд танилцууллаа.
8. “ЖЕНДЭР СИЙЛ” хөтөлбөрийг Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, уур амьсгалын яаманд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.
9. 2025 оны 11 сард НҮБ-д танилцуулсан Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр илтгэлд эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд бие даахад нь туслах таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хүч чармайлтаа эрчимжүүлэх; нийгэмд жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих чиглэлээр нэмэлт арга хэмжээ авах, түүний дотор 2011 онд батлагдсан Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг түргэтгэх; Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжихэд салбар хоорондын болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, ажлын байран дахь жендэрийн саад тотгор, өрөөсгөл ойлголтыг даван туулах практик арга хэрэгслээр дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулахад олон улсын холбогдох түншүүдтэй хамтран ажиллах; Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллаагааны тайланг ГХЯ-нд хүргүүллээ.
10. НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хорооноос ирүүлсэн зөвлөмжийг 2024-2026 онд хэрэгжүүлэх салбар дундын батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх тайлан мэдээг 2025 оны 229 тоот албан бичгээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүллээ.
11. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаархи Төрийн албаны зөвлөлийн тайлан боловсруулах ажилд Хорооны дэргэдэх жендэрийн үндэсний шинжээч, зөвлөхүүд дэмжлэг үзүүлж ажиллалаа.
12. Жендэрийн асуудлаар хийгдсэн статистик, судалгаа шинжилгээ бусад мэдлэгийн бүтээгдэхүүний нэгдсэн санд шинээр 9 судалгаа бүртгэж, 4 судалгааг
www.sudalgaa.gov.mn цахим хуудаст байршуулж ажиллалаа.
13. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15.1.4.а-д заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн Засгийн газрын тайланг жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо, хэрэгжилт, үр дүн, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, үр дүн, хөдөөгийн охид, эмэгтэйчүүд, залуу малчдын жендэрийн асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгаа гэсэн үндсэн 4 бүлэг агуулгын хүрээнд боловсруулж тайланг Монгол Улсын Засгийн газрын Хуралдаанаар хэлэлцүүлж, 2025 оны 7-р сарын 2- ны өдрийн албан бичгээр УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлж, Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 сарын 30 -ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцүүллээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх, хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг тоймлобол:
1. Жендэрийн хэвшмэл ойлголтыг өөгшүүлэх “Дархан бэр” зэрэг арга хэмжээг хориглох, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах асуудлыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сурталчлан таниулж ажиллах чиглэлийг ЖҮХ-ны Ажлын албаны даргын 136 тоот албан бичгээр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг дарга нарт хүргүүлж ажилласнаар Иргэд олон нийтэд зориулсан цахим сургалтад 2025 оны байдлаар нийт 27.145 хүн хамрагдлаа.
2. Хэвлэл мэдээлэл, урлагийн бүтээлийн агуулга, тэдгээртэй холбогдон нийгмийн сүлжээгээр тархах мэдээлэлд жендэрийн өнцгөөс хяналт тавих олон нийтийн механизм бий болгох хүрээнд Монголын баримт шалгалтын төвтэй хамтран 16 яам, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон бусад холбогдох албан тушаалтан, нийт 100 хүнийг хамруулан “Жендэртэй холбоотой хуурамч мэдээллийг баримтаар няцаах нь, мэдээллийн манпуляци” сэдвээр сургалт зохион байгууллаа.
3. Жендэрийн үндэсний хороо, МУИС хамтран “Хууль ба жендэр” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025.12.09-ний өдөр зохион байгуулж, эрх зүйч бэлтгэдэг их дээд сургуулийн 7 багш эрдэмтэд оролцож илтгэлээ хэлэлцүүллээ.
4. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аяныг угтан НҮБХАС-тай хамтран Европын холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Харилцан хүндэтгэе-хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” сэдэвт нийгмийн рекламын уралдааныг зарлаж, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сэтгүүлчид, контент бүтээгчдийн 20 гаран бүтээл хүлээн авч шилдэг бүтээлийг шалгарууллаа.
5. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ЖСХТ-16 хоногийн аяныг 2025 онд “Технологид суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриан дор зохион байгуулж, үндэсний хэмжээнд 4600 байгууллага нэгдэж, давхардсан тоогоор 2,222,696 хүнд мэдээ, мэдээлэл түгээж ажиллав. ЖҮХАА-аас рийл 12 , постер 25 хийж, нийт 712. 000 хүнд мэдээлэл түгээж ажиллалаа.
6. Жендэрт суурилсан хүчрхийллээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр Монгол HD телевизтэй хамтран “Нүүдэл шийдэл”, “МҮОНРТВ-тэй хамтран “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийг салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн эх сурвалжийг хамруулан зохион байгууллаа.
7. Жендэрийн сургагч багш бэлтгэх ажлын хүрээнд “Жендэр ба бодлого төлөвлөлт” жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг Улаанбаатар хотод 3 удаа зохион байгуулж нийт 72 албан хаагч, Дорноговь аймагт нэг удаа зохион байгуулж, сумдын нийгмийн бодлогын хэлтсийн 27 албан хаагч, нийт 99 сургагч багш бэлтгэсэн бөгөөд өссөн дүнгээр 502 сургагч багш үндэсний хэмжээнд бэлтгэгдээд
байна.
8. Жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг салбар, орон нутаг, үндэсний түвшинд ялгаатай байдлаар хэрэгжүүлэх, тэр дундаа орон нутаг аймаг,
нийслэл, сум, дүүрэг, байгууллагын түвшинд хэрхэн хэрэгжүүлэх талаар арга зүйн заавар удирдамжийг багтаасан “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” сургалтын
гарын авлагыг lead төсөл, Сангийн яам, Удирдлагын академитай хамтран боловсруулж, нийт 30 мэргэжилтэн албан хаагчийг чадавхжуулж бэлтгэлээ.
9. Удирдах албан тушаалтнуудад зориулсан цахим сургалтад 2025 оны байдлаар нийт 9.215 ( 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй) хандсан байна. Үүнээс тэнцсэн 2518 /1585 эр, 933 эм/ удирдах албан тушаалтан байгаа нь улсын хэмжээнд нийт төр хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтны 9 орчим хувийг эзэлж байна.
10. Үндэсний Статистикийн хороо, НҮБХАС, ЖҮХ хамтран төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн нэгжид зориулсан жендэрийн статистикийн сургалтыг 2025
оны 6 сарын 26, 27 ны өдөр зохион байгуулж, 16 яамны БТГ-ын удирдлага албан хаагч болон ҮСХ, ЖҮХ, Удирдлагын академийн нийт 26 албан хаагчийг хамрууллаа.
11. Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын сантай хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын жендэрийн сургагч багш бэлтгэх сургалтын агуулгыг шинэчлэн сайжруулах хүрээнд хүний эрхийн зөвлөх Б.Хишигсайхантай хамтран ажиллаж, нийт 8 цагийн сургалтын агуулгаар 2025 оны 6 сарын 23, 24 -ний өдөр сургалт зохион байгуулж, ХЭҮК-ын 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн нийт 31 албан хаагчийг хамрууллаа.
12. Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын сантай хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хувийн хэвшлийн 30 байгууллагын 40 төлөөлөлд “Жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт ба ажлын байр” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
13. Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын сантай хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2025 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Төрийн бус байгууллагуудад “Хяналт шинжилгээ, үнэлгээ” сургалт зохион байгуулж, нийслэл, 21 аймгаас нийт 21 байгууллагын 23 төлөөлөл жендэрийн эрх тэгш байдлын талаар гарсан ахиц дэвшлийг хянахад иргэний нийгмийн
байгууллагын оролцоог хангах, аргачлал танилцуулж практик чадамж олголоо.
14. Жендэрийн мэргэжилтнүүд харилцан мэдээлэл тогтмол солилцох, суралцах, чадавх бэхжүүлэх онлайн платформ хөгжүүлж, нийт 248 хүн бүртгэж, бүртгэлтэй шинжээч, багш нараас 77 сургалтын иж бүрэн тайлан хүлээн авч хяналт шинжилгээ үнэлгээнд ашиглаж байна.
15. МУИС, Азийн сантай хамтран “Жендэр судлалын магистрын хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд суралцах
магистрын ангийн суралцагчдаас тэтгэлгийн хүсэлтийг хүлээн авч, 10 магистрантад сургалтын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтыг 6 сарын 27-ны өдөр зохион байгуулж, тэтгэлгийг гардууллаа.
16. Жендэрийн үндэсний хороо болон Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд Ази, номхон далайн бүс нутгийн эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш бус байдлыг арилгах зорилготой “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 онд төв орон нутгийн нийт 50 эмэгтэй хамрагдаж, итгэл төгс ярих, асуултад оновчтой хариулах зэрэг харилцааны ур чадварын талаарх онол дадлага хосолсон мэдлэгт суралцаж, олон улсын хөтөлбөрийн гэрчилгээ гардан авлаа.
17. Олон нийтийн анхаарлын төвд байдаг улс төрч эмэгтэйчүүд хамгийн ихээр Технологи ашиглан үйлдэгдэж буй ЖСХ-д хамгийн их өртөж байгааг хязгаарлаж, нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойголтыг залруулах арга хэмжээ шийдлийг хэлэлцүүлэхээр 2025.12.4-ний өдөр УИХ-д суудалтай улс төрийн намуудын /МАН, АН, Хүн нам, ИЗНН/-ийн төлөөлөл бүхий УИХ-ын эмэгтэй гишүүдтэй санал солилцов.
18. “Байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг хадгалах, зохистой ашиглахад эмэгтэйчүүдийн гүйцэтгэж ирсэн түүхэн үүрэг, хувь нэмрийг судалж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санаачилга гарган ажиллах чиглэлийг ЖҮХ-ны Ажлын албаны 2025.10.08 өдрийн 235 тоот албан бичгээр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга нарт хүргүүлж 15 аймаг, дүүргийн бичил судалгааны тайлан хүлээн авч олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.
Гадаад харилцаа, олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх хүрээнд
хэрэгжүүлсэн ажлыг тоймлобол:
1. БОУАӨЯ-тай хамтран Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт Олон Улсын Хурлыг гадаад улс орны 60 гаруй зочид, нийт 200 гаруй төлөөлөгч хамруулан зохион байгууллаа. Олон улсын хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулж, зөвлөлдөх уулзалтаас гарсан 285 саналыг олон улсын хурлын УРИАЛГА (Call to Action)-д тусгаж ажиллалаа. Жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд дөрвөн салбар хуралдаанаар олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойлж Уриалга
гаргалаа.
2. Тайландын хаант улсын Бангкок хотноо 2025 оны 2 сарын 25-28-ны өдрүүдэд Тогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөрийн Зорилго 3, 5, 8, 14, 17 ийн хэрэгжилтийн явц, сайн туршлагаа хуваалцах хүрээнд зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулганы үеэр “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээг Монгол Улсын Хүний эрх, хөгжил төв ТББ, Тогтвортой хөгжлийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээнээс санаачлан зохион байгуулж, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны төлөөлөл оролцож үндсэн илтгэл хэлэлцүүллээ.
3. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 10 сарын 21-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн бизнес форумын Бүсийн Жендэрийн шинжээчдийн бүлгийн уулзалтад Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл оролцож, Монгол Улсын Жендэр ба Уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй амлалт, ахиц дэвшлийн талаар танилцууллаа.
4. Хөгжлийн түншлэгчдийн 1, 3, 4 дүгээр улирлын уулзалтыг ХХААХҮЯ, АҮЭБЯ, ХЗДХЯ-тай тус тус хамтран зохион байгуулж, салбаруудад жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн жендэр, нийгмийн үр нөлөөний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлыг тоймлобол:
1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан 2 байгууллага, 35 иргэнийг Төрийн дээд, одон медаль, салбарын шагнал, Монголын Улсын Ерөнхий сайдын талархлын батламжаар тус тус шагнаж урамшууллаа.
2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан түүхэн хоёр хэсгээс бүтсэн ойн эмхэтгэлийг хэвлэн нийтэлж, ярилцлага
нэвтрүүлэг, постер бусад хэвлэлийн бүтээгдэхүүнийг танилцуулж хүргэж ажиллалаа.