АРХАНГАЙ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-13
Архангай аймгийн жендэрийн салбар хороо ээлжит хуралдаанаа 2026 оны 01 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралдаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Ажлын албаны Дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, салбар хорооны гишүүд оролцлоо.
Хуралдааныг Архангай аймгийн Засаг дарга, жендэрийн салбар хорооны дарга Б.Цэрэннадмид нээж, хуралдаанаар аймгийн салбар хорооны жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр жилийн ажлын тайланг танилцуулав.
Түүнчлэн Ажлын албаны дарга А.Адилбиш жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны 2023-2024 оны Засгийн газрын тайланг танилцуулж, 2026 ондоо салбар хороог тогтмол хуралдуулж, аймагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг хийхэд анхаарах тал дээр зөвлөмж чиглэл өглөө.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency