“ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2026” арга хэмжээний хүрээнд 223 тэмээчин бүсгүй цугларч Гиннесийн амжилт тогтооно

Дорноговь аймагт “ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2026” арга хэмжээний хүрээнд 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 223 тэмээчин бүсгүй нэг дор цугларч говь нутгийн өв соёл, малчин эмэгтэйчүүдийн манлайллыг дэлхийд алдаршуулж, Гиннесийн шинэ амжилтыг тогтоохоор нэгдэж байна.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд энэхүү түүхэн жагсаал нь нүүдэлчин ахуйг олон улсад сурталчлахын зэрэгцээ Монгол Улсын нэрийг дэлхийн дээд амжилтын түүхэнд албан ёсоор бүртгүүлэх зорилготой юм.


Монгол эмэгтэйчүүдийнхээ манлайлал, түүхэн оролцоог дэлхийд сурталчлах онцгой үйл ажиллагаа зохион байгуулж байгаа Дорноговь аймгийн ЗДТГ-ын хамт олон, тус аймгийн Засаг дарга , Жендэрийн салбар хорооны дарга О.Батжаргал танд талархал илэрхийлье.

Монголын говийн бүс нутагт тэмээ нь нүүдэлчин ахуй, өв соёлын салшгүй хэсэг бөгөөд тэмээчин эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо түүхэн чухал байр суурийг эзэлсээр ирсэн.
– Гиннест хүрэх зам –
Ингэн сүүтэй хонгор цайгаа
Мөнгөн аяганд дүүргэн бариад
Талимаа хөөрхөн харцаар мишээсээр
Талын бүсгүй таныг цайлна даа

“Их говийн тэмээ 2026” арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдана.

Хэзээ: 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Хаана: Дорноговь аймаг Сайншанд сум