Монголын Эмэгтэйчүүдийн холбооны зорилтот төслүүдийг дэмжин ажиллана

2026-02-23
🔸️Өнөөдөр (2026.02.23) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй уулзлаа.
🔸️Тус уулзалтад ЖҮХ-ны Ажлын албаны Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Батхишиг, Олон нийтийн жендэрийн боловсрол, соён гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Доржхорол нар оролцов.
🔸️Тус уулзалтаар талууд 2026 оны ажлын төлөвлөгөөг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.
Тухайлбал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг “Хавдаргүй Монгол эмэгтэй” зорилтот төсөл , үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг, цахим шилжилт болон дэлгэцийн хамаарлын талаар, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Нандин” төсөл зэрэг үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах талаар ярилцав.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency