ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-02-24
🔸Өнөөдөр (2026.02.24) Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвд ажиллаж, мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг, Мэдээллийн технологи, дотоод асуудал хариуцсан менежер Ц. Баясгалан нар оролцов.
🔸ХЭҮТ нь цаашид зөвлөх үйлчилгээ, сургалт, арга зүйн үндэсний төв болох, судалгаа мониторингийг хөгжүүлэх, үйл ажиллагаандаа технологи, инновоци, нэвтрүүлж, нийгмийн соёлыг төлөвшүүлэх, салбар дундын уялдааг сайжруулах,
Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах урт хугацааны тогтвортой систем бүрдүүлэх зэрэгт анхааран ажиллаж байгаа тухайгаа танилцуулав.
🔸Уулзалтын үеэр Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан, нөхцөл, Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байранд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency