Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба Хан-Уул дүүргийн ЗДТГ-т ажиллав

2026-02-24
🔸️Жендэрийн Үндэсний хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд жендэрийн салбар зөвлөл, хороодод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор газар дээр нь очиж ажиллаж байна.
Үүнтэй холбоотой 2026.02.24-ний өдөр Хан-Уул дүүрэгт ажиллаж, тус дүүргийн жендэрийн салбар хороог хуралдууллаа.
🔸️Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч, жендэрийн салбар хорооны дэд дарга Ч.Базарзаяа, салбар хорооны гишүүд, ЖҮХАА-ны дарга А.Адилбиш, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг нар оролцов.
🔸️Хуралдаанаар дүүргийн жендэрийн салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2026 жендэрийн эрх тэгш байдлыг хангах оны төлөвлөгөөг хэлэлцэж, ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency