ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД АЖИЛЛАВ

2026-02-26
🔸️Өнөөдөр (2026.02.26) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч, Ажлын албаны холбогдох төлөөллүүд Гадаад харилцааны яаманд ажиллав.
🔸️Санал солилцох уулзалтад ГХЯ-ны ТНБД, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцов.
🔸️Уулзалтаар Хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн жендэрийн тэгш байдлыг хангах, тэдний хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах шаардлагатай байна.
🔸️Мөн нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, эх орондоо буцаж ирэх үед дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг чухал асуудлуудыг хөндөж, ГХЯ, ЖҮХАА энэ асуудал дээр манлайлж, хамтран ажиллах талаар зөвшилцлөө.
🔸️ЖҮХАА салбар зөвлөл, хороодын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээрх үйл ажиллагаатай танилцаж, аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 12 дахь яамны салбар зөвлөлтэй уулзалт зохион байгуулж, газар дээр ажиллав .
🔸️ ЖҮХАА-наас ГХЯ-ны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийг үнэлж, дараах зөвлөмжийг өглөө.
Үүнд:
1.Салбарын эрх зүйн орчин, хууль тогтоомж, хуулийг дагаж гарах журам, стандартуудад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал тусгах, энэ талаар тайлагнах,
2.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбарын жендэрийн бодлогын үр дүнг үнэлж, зөвлөмж дүгнэлтэд суурилж дараагийн шатны бодлого, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, явц, үр дүнг салбарын албан хаагчдад тогтмол тайлагнах,
3. Яам, харьяа байгууллагаас бэлтгэсэн сургагч багш нарыг “Жендэрийн үндэсний болон анхан шатны сургагч багш, жендэрийн мэргэжилтний цахим платформ”-д бүртгүүлж, сургалтын тайланг холбогдох хөтөлбөр, оролцогчдын бүртгэл, төсөв, үнэлгээний хуудас зэрэг баримтын хамт тайлагнаж, мэдээлэл солилцож ажиллах.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency