ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМАНД АЖИЛЛАЛАА

2026-02-28
🔸️Өнөөдөр (2026.02.28) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт Эрчим хүчний яаманд ажиллав.
🔸️Санал солилцох уулзалтад ЭХЯ-ны ТНБД, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Б.Ерэн-Өлзийгөөр ахлуулсан удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцов.
ЖҮХАА салбар зөвлөл, хороодын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээрх үйл ажиллагаатай танилцаж, аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 14 дэх яамны салбар зөвлөлтэй уулзалт зохион байгуулж, газар дээр нь ажиллав .
🔸️Уулзалтын үед тус яамны жендэрийн салбар зөвлөл, техникийн ажлын хэсэг бусад яамдад үлгэр жишээ болохоор сайн ажиллаж байгааг онцлоод, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг хөндөв.
🔸️ЖҮХАА-наас ЭХЯ-ны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийг үнэлж, дараах зөвлөмжийг өглөө.
Үүнд:
📍 Албан хаагчийн ажлын байрны сэтгэл ханамжийн талаар судалгааг гүйцэтгэж, үр дүнг салбарын албан хаагчдад танилцуулж хэлэлцүүлэх, жендэр хүний эрхийн асуудлаар дүгнэлт зөвлөмж өгч ажиллах,
📍Яам, харьяа байгууллагаас бэлтгэсэн сургагч багш нарыг “Жендэрийн үндэсний болон анхан шатны сургагч багш, жендэрийн мэргэжилтний цахим платформ”-д бүртгүүлж, сургалтын тайланг холбогдох хөтөлбөр, оролцогчдын бүртгэл, төсөв, үнэлгээний хуудас зэрэг баримтын хамт тайлагнаж, мэдээлэл солилцож ажиллах,
📍Салбарын хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үе шаттай төлөвлөлт хийж тусгай арга хэмжээ авах, холбогдох сайн туршлагыг тайлагнаж, сурталчлах.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency