ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т АЖИЛЛАЛАА

2026-02-27
🔸️Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд нутгийн захиргааны байгууллагуудын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээрх үйл ажиллагаатай танилцаж, аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
🔸️Сүхбаатар дүүргийн жендэрийн салбар хороо 02 дугаар сарын 27-ны өдөр 2026 оны анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. 🔸️Хуралдаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр, салбар хорооны гишүүд, Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нар оролцлоо.
🔸️Хуралдаанаар дүүргийн жендэрийн салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2026 оны жендэрийн эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөө дүүргийн онцлогийг бодлого төлөвлөлтөд тусгаж жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай төлөвлөлт, төсөвлөлтийн талаар ярилцав.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency