“ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВЛӨЛТ” БҮСЧИЛСЭН СУРГАЛТ АРХАНГАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ.
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Тэгш, хүртээмжтэй засаглалын төлөөх бүтээлч манлайлал (i-LEAD)” төсөл, Жендэрийн үндэсний хороо, Архангай аймгийн ЗДТГ хамтран 2026 оны 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулж буй тус сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан аймгийн нутгийн удирдлагын байгууллагын нийт 32 (20 эмэгтэй, 12 эрэгтэй) албан хаагч оролцож байна.
Сургалтын нээлтэд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, ЖҮХ-ны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Мөнхбат, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж нар оролцож, сургалтын агуулга ач холбогдол, арга зүй, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, оролцогчдод амжилт хүслээ.
Оролцогчид ЖХТ-ийн арга зүй, эрх зүйн зохицуулалт, бодлого шийдвэр, дүн шинжилгээ болон төсвийн мөчлөгтэй уялдуулах аргыг суралцаж, цаашид өөрийн байгууллага, нэгж, орон нутагт жендэрийн зөрүүг багасгах бичил төслийг боловсруулан хэрэгжүүлэх юм.
Сургалтыг “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” сургалтын гарын авлагын зохиогч, зөвлөх Л.Отгонтуяа, О.Буянаа, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш Н.Болортунгалаг, MERIT төслийн Жендэрийн мэргэжилтэн Т.Туул болон Сангийн яам, Жендэрийн үндэсний хороо, Удирдлагын академитай хамтран 2025 онд зохион байгуулсан “Сургагч багшийн сургалт”-аар бэлтгэгдсэн сургагч багш нар чиглүүлэн ажиллаж байна.