ЖEНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-03
Хамтарсан уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, жендэрийн салбар зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албан тушаалтнууд болон “Жендэрийн гэрчилгээжүүлэлт”-ийн техникийн ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Уулзалтаар ЖҮХАА-наас ЖЭТБХтХ-д заасан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийн хүрээнд БОУАӨЯ-наас 2025 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үрд хийсэн урьдчилсан үнэлгээг танилцуулж, цаашид тухайн салбарт хууль, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар санал, арга зүйн дэмжлэг өгч ажиллалаа.
Түүнчлэн НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр хэрэгжүүлж буй “Жендэрийн гэрчилгээжүүлэлт”-ийн ажлын хүрээнд дээрх хууль, салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency