АЖЛЫН АЛБА БОЛОВСРОЛЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА

2026-03-03
ЖЭТБХтХууль, салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, албаны холбогдох төлөөллүүд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Х.Батжаргал болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар ЖЭТБХтХ-д заасан чиг үүргийн хүрээнд Боловсролын яамнаас 2025 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар урьдчилсан үнэлгээг танилцуулж, цаашид тухайн салбарт хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах санал, зөвлөмжийг өгч ажиллалаа.
Түүнчлэн салбарын хэмжээнд ЖЭТБХТ-хуульд заасан эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль завсардсан охид, хөвгүүд, өрх толгойлсон залуу эмэгтэйчүүдийг дахин суралцуулж, мэргэжил олгох, багш бэлтгэх сургалтын агуулгад эрэгтэй, эмэгтэй, охид хөвгүүдийн ялгаатай хэрэгцээнд суурилан жендэрийн мэдрэмжтэй заах арга зүйг тусгах, сургуулийн орчинд багш, ажилчид, суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар талууд харилцан санал солилцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency