ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2026-03-10
Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг “Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах жил” болгон ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Канад-Монголын Мерит төслийн дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт “Жендэр, хүний эрх, ёс зүй”-н цогц сургалтыг зохион байгуулж байна.
☑️ Түүнчлэн өнөөдөр Дархан-Уул аймгийн жендэрийн салбар хорооны 2026 оны анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Тус хуралдаанд Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, салбар хорооны гишүүд, ЖҮХАА-ны дарга А.Адилбиш, ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, Жендэрийн асуудал хариуцсан шинжээч, Жендэрийн салбар зөвлөлийн нарийн бичиг Л.Отгонболор нар оролцлоо.
☑️Хуралдаанаар салбар хорооны үйл ажиллагааны 2025 оны үйл ажиллагаа болон Дархан-Уул аймгийн жендэрийн нөхцөл байдлын судалгааны тайланг аймгийн салбар хорооны дарга Б.Жавхлан, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа, үр дүнгийн талаар ЖҮХАА-ны дарга А.Адилбиш, танилцууллаа. Мөн хуралдаанаар аймгийн жендэрийн салбар хорооны үйл ажиллагаанд хийсэн ХШҮ-ний тайланг танилцуулж арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency