ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-18
🔹#Жендэрийн_үндэсний_хорооны Ажлын албаны төлөөлөл #Шүүхийн_ерөнхий_зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн О.Жанчивнямбуу тэргүүтэй албаны төлөөлөгчдтэй шүүхийн байгууллагад жендэрийн мэдрэмжтэй бодлого, орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт (2026.03.18) зохион байгууллаа. 🔹
🔹Уулзалтад ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний хорооны гишүүн #Хүчирхийллийн_эсрэг_үндэсний_төвийн захирал Н.Арвинтариа, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, Мэдээллийн технологи, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Баясгалан нар оролцов. 🔹
🔹Тус уулзалтаар талууд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилт, #Монгол_Улсын_Засгийн_газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, жендэрийн тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд шүүхийн байгууллага анхаарч, хамтарч ажиллах асуудлуудын талаар санал солилцохын зэрэгцээ түүнчлэн АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 3 дугаар сарын 9–19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 70 дугаар чуулган зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн чуулган “Бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсонд хүртээмжтэй байх боломжийг хангах, бэхжүүлэх, үүнд хүртээмжтэй, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог дэмжих, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, мөн бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэх” сэдвийн хүрээнд талууд байр сууриа илэрхийллээ. 🔹
🔹Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын жендэрийн байдлыг танилцууллаа. Монгол Улсын шүүгчдийн нэгдсэн бүртгэлийн мэдээллээр #Монгол_Улсын_Ерөнхийлөгчийн_зарлигаар томилогдон ажиллаж байгаа шүүгчийн 57.5% нь эмэгтэй, 42.5% нь эрэгтэй шүүгч нар үүний анхан шатны шүүгчийн 60.3% нь эмэгтэй, 39.7% нь эрэгтэй шүүгч нар, давж заалдах шатны шүүгчийн 51.6% нь эмэгтэй, 48.4% нь эрэгтэй, хяналтын шатны шүүгчийн 45.8% нь эмэгтэй, 54.2% нь эрэгтэй шүүгч нар ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. 🔹
🔸Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийн төслүүдэд эдгээр хуулийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр, мөн #Гэр_бүл_хүүхдийн_хэргийн_шүүхийн үйл ажиллагааны зорилт, чиглэл, шүүхийн хүний нөөцийн бодлого, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм. 🔸
🔸Мөн талууд шүүхийн статистик мэдээллийг жендэрийн үзүүлэлттэй уялдуулан боловсруулах, шүүхийн шийдвэр, үйлчилгээний орчинд #жендэрийн_мэдрэмжийг_тусгах, шүүхийн байрыг эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй болгох, захиргааны ажилтнуудын сургалтад жендэрийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх агуулга оруулах асуудлуудыг хэлэлцлээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency