МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2026-03-19
#Жендэрийн_үндэсний_хорооны Ажлын алба өнөөдөр /2026.03.19/ Монголын Хуулчдын Холбоонд ажиллалаа. Уулзалтын эхэнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилт, НҮБ-ын #Эмэгтэйчүүдийн_аж_байдлын_комиссын #70_дугаар_чуулган энэ өдрүүдэд /Бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсонд хүртээмжтэй байх боломжийг хангах, бэхжүүлэх, үүнд хүртээмжтэй, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог дэмжих, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, мөн бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэх/ сэдвээр зохион байгуулагдаж байгааг онцоллоо. 🔹🔸
🔹🔸Хорооны #Ажлын_албаны_зүгээс 2024 онд Монголын Хуульчдын холбоотой байгуулсан санамж бичгийн биелэлтийг хангалтгүй байгаад дүгнэлт хийж хамтын ажиллагааг эрчимжүүлж, 2026 онд тодорхой чиглэлүүдэд үр дүн гаргаж ажиллахаар ярилцлав. 🖌️
#Хуульчдын_холбооны_хувьд 2025 оны жилийн эцсийн хуульчдын нэгдсэн бүртгэлийн мэдээллээр хуульчдын 41,2 хувь нь эрэгтэй, 58,8 хувь нь эмэгтэй бөгөөд цаашид холбогдох чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх тэдний #тогтвортой_байдлыг хангах шаардлагатай байгаа талаар онцлов.
✅ Мөн хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүчирхийллээс ангид эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар ЖСХ-ийн асуудлыг хууль зүйн сургалтын зайлшгүй судлах хичээл болгон оруулж, магадлан итгэмжлэлийн шалгуурт тусгахад, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийг дэмжих сан байгуулж, нөхөн олговрын тогтолцоог хөгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллах, ЖСХ-ийн нэгдсэн дата мониторингийн системийнг бий болгох шаардлагатай байгаа талаар оролцогч талууд санал солилцлоо. 🖌️
🔹🔸#Жендэрийн_үндэсний_хороо, #Монголын_Хуульчдын_холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох цаашлаад хуульчдыг чадавхжуулах менторшип хөтөлбөрийг #жендэрийн_агуулгатай_өргөжүүлэн_хөгжүүлж шинэхэн хуульчдыг практикт жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар Монголын Хуульчдын холбооны салбарууд болон 21 аймагт жендэрийн үндэсний сургагч багшийн үе шаттайгаар бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.
✅ Уулзалтад ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс болон ЖҮХ-ны гишүүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа, Хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн шинжээч, #Хүйсийн_тэгш_эрхийн_төвийн тэргүүн Г.Ганбаясгах, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Батхишиг нар оролцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency