Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба Дундговь аймагт ажиллаж байна

2026-03-20
🔹🔸ЖҮХАА-ны дарга А.Адилбишээр ахлуулсан Ажлын алба, Удирдлагын акадeми, Мeрит төслийн ажилтан, багш нараас бүрдсэн баг Дундговь аймагт ажиллаж байна. Хөтөлбөрийн дагуу Хүний эрх, жeндэр, ёс зүйн сургалт амжилттай зохион байгууллагдлаа.
🔹🔸Сургалтыг нээж Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Ажлын албаны дарга А.Адилбиш нар үг хэллээ. Сургалтад Удирдлагын акадeмийн багш, доктор профeсор Ч.Эрдэнэчимэг “Төрийн албан хаагчийн ёс зүй”, Ажлын албаны Жeндэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого “, Мeрит төслийн Хүний эрх, ёс зүйн мэргэжилтэн Ц.Оюун “Хүндлэл бүхий ажлын байр” сэдвээр тус тус мэдээлэл танилцуулга хийв.
🔹🔸Сургалтад аймаг, сумдын нутгийн захиргааны байгууллага, ёс зүйн зөвлөлийн гишүүд, нийгмийн ажилтан 30 орчим төрийн албан хаагч оролцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency