Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба Дундговь аймгийн Жeндэрийн салбар хорооны хуралдаанд оролцлоо

2026-03-20
🔸️#Жендэрийн_үндэсний_хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд жендэрийн салбар зөвлөл, хороодод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор газар дээр нь очиж ажиллаж байна.
🔸️ Дундговь аймгийн жендэрийн салбар хорооны хуралдааныг аймгийн Засаг дарга Жeндэрийн салбар хорооны дарга С.Мөнхчулуун удирдаж, салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, #аймгийн_Жeндэрийн_эрх_тэгш_байдлыг_хангах бодлого, арга хэмжээний явц, үр дүнг танилцууллаа. Хуралдаанд ЖҮХАА-ны дарга А.Адилбиш жeндэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний бодлого зорилтын үр дүн, анхаарах асуудлаар, ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа. Нутгийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн үнэлгээг тус тус танилцуулж, ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж арга зүйн дэмжлэг үзүүллээ.
🔸️Тус салбар хороо #2025_онд_эмэгтэйчүүдийн_хөдөлмөр_эрхлэлтийг_дэмжих, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр эрчимтэй ажиллаж сүүлийн жилүүдэд бууралттай байсан хүн амын үзүүлэлт, ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан байна.
🔸️2026 оноос сар бүрийн эхний 7 хоногт “Гэр бүлийн өдөр”-ийг зохион байгуулж, гэр бүлийг дэмжих үe шаттай бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency