“МОНГОЛ ЭР ХҮН” ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЛОО

2026-03-20
🔹Чуулганыг #Дундговь_аймгийн_Засаг_даргын_Тамгын_газар, #Жендэрийн_үндэсний_хороо хамтран зохион байгуулсан бөгөөд аймаг, сумын #200 гаруй_эрэгтэйчүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
🔹Чуулганыг Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш нээж, #эрэгтэйчүүд_хөвгүүд_залуучууд_гэр_бүлийн асуудлаар үндэсний болон аймаг, орон нутгийн түвшинд хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм.
🔹Чуулганы хүндэт зочноор “Бор аварга” сангийн тэргүүн, Монгол Улсын Аварга С.Мөнхбат оролцож, “Эзэн бай” илтгэлээ хэлэлцүүлж, чуулганд оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
🔹Чуулганы үндсэн илтгэлийн хүрээнд монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс, #эрүүл_чийрэг, #эрдэм_боловсролтой, #ёс_зүйтэй, #эх_орондоо_хайртай иргэнийг төлөвшүүлэх, монгол эр хүний жудаг, эрдэм ухаан, манлайллын талаар ярилцаж санал бодлоо солилцсоны зэрэгцээ, эрүүл мэнддээ эзэн байх, энэ биедээ эзэн байх, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх, эх орондоо эзэн байхын тухайд ерөөл уриалга дэвшүүллээ. Түүнчлэн Монгол Улсын аварга С.Мөнхбат тус аймагт ажиллахдаа Ерөнхий боловсролын Цэгц билэг сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, “Монгол мөрөөдөл” сэдвээр лекц уншив.
🔹Дашрамд дурдахад, “Бор аварга сан” нь анх 2019 онд байгууллагдсан бөгөөд өдгөө #хүүхэд_залууст_эх_оронч_үзэл төлөвшүүлэх, эр хүний мөн чанарыг ойлгуулан таниулах, мөрөөдөл зорилготой болох, архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах зэрэг цуврал лекцийг төв орон нутгийн 30,000 гаруй залуучуудад хүргээд байгаа юм. /2026.03.20/

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency