ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-23
🔹#Хууль_зүй_дотоод_хэргийн_яамнаас жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбарын бодлогыг эрчимжүүлэх хүрээнд тус салбарт шинээр томилогдсон ажилтан, албан хаагчдад #жендэрийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа.
🔹Сургалтыг хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, жендэрийн салбар зөвлөлийн дарга Н.Мягмар, #Жендэрийн_үндэсний_хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны А.Адилбиш дарга нар нээлээ. Нээлтийн үгэндээ: #Жендэрийн_эрх_тэгш_байдлыг_хангах_тухай_хууль, салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг тус яамнаас манлайлан хэрэгжүүлж байгаа, түүнчлэн аливаа хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжүүлэхдээ эрэгтэй, #эмэгтэй, #охид, #хөвгүүд болон #хөгжлийн_бэрхшээлтэй_иргэд, ахмад настан, малчин, тариаланч гэх мэт бүхий л нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг анзаарч, эдгээр хүмүүст нөлөөлөх байдлыг харгалзан үнэлэн, тооцож, хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. 🔹
🔹Сургалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам болон #Жендэрийн_үндэсний_хорооны ажлын албаны холбогдох албан тушаалтнууд “#Жендэрийн_эрх_тэгш_байдлыг_хангах_тухай хуулийн хэрэгжилт”, “Монгол Улсын жендэрийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хууль зүй, дотоод хэргийн салбарт жендэрийн талаар баримтлах 2 дахь шатны бодлого” болон “#Эрэгтэй_эмэгтэй_хүмүүсийн_дундаж_наслалтын зөрүү, түүнийг тодорхойлох судалгааны үр дүн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний талаар тус тус танилцуулж, мэдээллийг өгч ажиллалаа. 🔹
🔹Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харъяа 11 агентлагийн холбогдох нийт 180 гаруй ажилтан, албан хаагчид тус сургалтад хамрагдсан юм.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency