ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026.03.26

2026-03-26
♻️ЖҮХАА-ны дарга А.Адилбиш, ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Ж.Буянбат болон албаны холбогдох албан хаагчтай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар хууль, бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнгийн танилцуулгыг сонсож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Үүнд:
✅Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаатайй холбоотой хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх хамтарсан сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зэрэг нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх.
✅Жендэрийн үндэсний хорооноос санаачлан хэрэгжүүлж байгаа хөдөө, орон нутгийн иргэд, малчин залуучууд, ахлах ангийн сурагчдад чиглэсэн “ЭЗЭН БАЙЯ” зорилтот төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллах хүрээнд холбогдох дэмжлэг үзүүлэх
✅Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, үе тэнгийн дээрхэлтээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлийг /архидалт, тамхидалт, хөдөлгөөний дутагдал/ бууруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэгдсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах.
✅ЖҮХАА, ГХУСАЗЗАА-ны албан хаагчдын уулзалт зохион байгуулж, ажлын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох
✅Гамт хэрэг, зөрчил, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөн зохион байгуулахад хамтран ажиллах
✅Шаардлагатай статистик тоо мэдээллийг нээлттэй солилцох, мэдээлэл судалгааг сайжруулах болон холбогдох судалгааны ажлуудад хамтран ажиллах.
🔰🔰🔰Дээрх хамтын ажиллагааг хөдөө орон нутаг тухайлбал Дорнод, Хэнтий, Төв, Булган, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймгийн иргэд, ахлах ангийн сурагчид, малчин залуучуудад “Бор аварга” сантай хамтран хэрэгжүүлж буй “ЭЗЭН БАЙЯ” зорилтот төслөөр эхлүүлэхээр боллоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency