СОЁЛЫН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ СУРГАЛТ БОЛЛОО

2026-03-27
#Жeндэрийн_үндэсний_хороо, ССАЖЗЯ-ны жендэрийн салбар хороотой хамтран ССАЖЗЯам болон харьяа байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан 22 албан хаагчийг оролцуулан сургалт зохион байгууллаа.
🔹🔸Тус сургалтыг доорх 2 агуулгын хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүллээ. Үүнд:
🔰 Оролцогчид соёлын салбарын жендэрийн эрх тэгш байдлын талаар нэгдсэн ойлголттой болох,
🔰“ Соёлын салбарын жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө (2022-2031) “ бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны төлөвлөлтийн загвар боловсруулах.
🔹🔸Сургалтыг Жендэрийн үндэсний сургагч багш, cалбарын шинжээч Я.Мөнхчимэг, О.Туяа нар удирдан чиглүүлж, нийгэм дэх #жендэрийн_хэвшмэл_ойлголт_хандлагыг_өөрчлөхөд соёлын салбар хэрхэн, яаж манлайлан оролцож буй талаар болон цаашид стратеги төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх үйл ажиллагааны процессын зураглалыг оролцогчидтай хамтран тодорхойлсон юм.
Оролцогчид багаар ажиллан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгамддаг асуудлыг тодорхойлох, асуудлуудыг үүсгэж байгаа шалтгаан үр нөлөөг хэлэлцэж, шийдлийн санааг тодорхойлох аргад суралцав.
🔰 Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын байгууллагын удирдлага болон нийт албан хаагчдыг жендэрийн талаар нэгдсэн ойлголттой болгох сургалтын хэрэгцээ их байна.
🔰 Спортын салбарын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ойлголт, мэдээлэл дутмаг, удирдлага аргазүйн дэмжлэг хэрэгтэй
🔰 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургалтыг соёл, спорт, аялал жуулчлалын салбарын удирдлагын түвшинд тусгайлсан сургалт зохион байгуулж, гүйцэтгэлийн гэрээ, ажлын байдлын тодорхойлолт тусгаж манлайллаар хангахад чиглэсэн зохицуулалт хийх
🔰 Хүний нөөцийг бэлтгэх, тогтвортой ажиллуулах, хүний нөөцийн залгамжийг бүрдүүлэх, хариуцсан ажилтнуудыг шагнаж, урамшуулах, алдаршуулах, сайн туршлага хуваалцах.
🔰 Ажлын ачаалалтай уялдсан нэмэлт цалин хөлсийн асуудлыг шийдэх
🔰 Жендэрийн асуудал хариуцсан мэргэшсэн, ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, салбарын хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх шаталсан сургалтад хамруулах
🔰 Хүний нөөц, санхүүгийн нөөц, техник технологийн нөөцийг бүрдүүлэх, төсөвлөлт, хуваарилалт, санхүүжилтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх.
🔹🔸Сургалтаас гарсан саналуудад суурилж салбарын бодлогыг хэрэгжүүлэх #нарийвчилсан_төлөвлөлт хийж бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency