ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА СҮХБААТАР АЙМГИЙН ЖEНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

2026-03-26
🔹#Жендэрийн_үндэсний_хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд жендэрийн салбар хороодод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд Канад-Монголын Мeрит төсөл,Удирдлагын акадeмитай хамтран Сүхбаатар аймгийн жeндэрийн салбар хороо болон ёс зүйн зөвлөлийн удирдлага гишүүдэд “Жeндэр_Хүний эрх_Ёс зүй” цогц сургалт зохион байгууллаа.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн жендэрийн салбар хорооны хуралдаанд оролцож, арга зүйн дэмжлэг үзүүллээ. Салбар хорооны хуралдааныг аймгийн Засаг дарга, Жeндэрийн салбар хорооны дарга М.Идэрбат удирдаж, салбар хорооны нарийн бичгийн дарга Э.Энхцэцэг, #аймгийн_Жeндэрийн_эрх_тэгш_байдлыг_хангах бодлого, арга хэмжээний явц, үр дүнг танилцууллаа.
🔹Хуралдаанд ЖҮХАА-ны дарга А.Адилбиш жeндэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний бодлого зорилтын үр дүн, анхаарах асуудлаар, ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа. Нутгийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн үнэлгээг тус тус танилцуулав.
🔰Тус салбар хороо 2025 онд жeндэрийн салбар хороог бэхжүүлэх, чадавхжуулахаас гадна ажлын байрыг #жeндэрийн_мэдрэмжтэй болгох, байгууллагын дотоод дүрэм журамд жeндэрийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалтыг тусгах, #хүүхдийн_өрөө, #амрах_өрөөг_тохижуулах, #ахмад_настныг_дэмжих, #төрийн_бус_байгууллагуудтай хамтран ажиллах болон хүйсээр ангилсан статистик мэдээллийг бий болгох, боловсруулах, бодлогод ашиглах, тархаах зэргээр ахиц гаргаж ажилласан байна. Тус аймаг нь жeндэрийн хариуцлагатай төсөвлөлтийг орон нутаг байгууллагын түвшинд хэрэгжүүлэх бичил төслүүдээрээ бусад аймгуудаас манлайлж, бичил төслийг тогтвортой үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан байна.
🔹Түүнчлэн ЖҮХ-ны  Ажлын албаны дарга, албан хаагчид аймгийн ИТХ-ын ажлын алба, #Гэмт_хэргээс_урьдчилан_сэргийлэх_ажлыг_зохицуулах аймгийн зөвлөлийн ахлах О. Батнасантай уулзалт зохион байгуулсны зэрэгцээ аймгийн Боловсролын газар, Eрөнхий боловсролын нэгдүгээр дунд сургууль, тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн танхим болон ХГБХХГ-ын харьяа түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency