ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА ДОРНОД АЙМГИЙН ЖEНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

2026-04-01
🔹#Жендэрийн_үндэсний_хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд жендэрийн салбар хороодод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт зөвлөлдөх уулзалтуудыг хийж байна.
Хорооны ажлын алба аймгийн жендэрийн салбар хорооны хуралдаанд оролцож, арга зүйн дэмжлэг үзүүллээ. Салбар хорооны хуралдааныг аймгийн Засаг дарга, Жeндэрийн салбар хорооны дарга Ш.Ёл удирдаж, Засаг даргын орлогч, салбар хорооны дэд дарга Ч.Ганбат #аймгийн_Жeндэрийн_эрх_тэгш_байдлыг_хангах бодлого, арга хэмжээний явц, үр дүнг танилцууллаа.
☑️Дорнод аймаг нийт хүн ам 84,913 бөгөөд үүнээс 42,544 буюу 50.1 хувь нь эрэгтэй, 42,369 буюу 49.9 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Жендэрийн салбар хороог 2017 онд Аймгийн Засаг даргын захирамжаар 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан жил бүр орон нутгийн төсвөөс шаардлагатай санхүүжилтийг баталж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
🔹Хуралдаанд ЖҮХАА-ны дарга А.Адилбиш жeндэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний бодлого зорилтын үр дүн, анхаарах асуудлаар, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш Нутгийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн үнэлгээг тус тус танилцуулав.
🔰Тус салбар хороо нь 2025 онд сумдад жендэрийн дэд салбар хороог байгуулах чиглэл өгч, 9 сум жендэрийн дэд салбар хороо байгуулсан. Мөн жендэрийн хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, сумдад Жендэрийн асуудал хариуцсан албан хаагчийг томилон ажиллуулж эхлээд байна.
☑️#Аймгийн_Засаг_дарга_Ш_Ёл “Дорнод аймаг бодлогоо бүх хүнд, бүх сегментэд хүргэхийн тулд нярай, хүүхэд, залуус, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, малчид гээд хүний хөгжил рүү чиглүүлэн төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар хэллээ.
🟩Түүнчлэн салбар хороо нь 2026 онд орон нутгийн төсвийн хуваарилалтад жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлийг тусгайлан авч үзэж, бүх салбар, байгууллага, нэгж нь бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ төсөвт жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэн ажиллаж байна.
☑️Жендэрийн үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга #А_Адилбиш_хэлсэн_үгэндээ “Дорнод аймаг бусад аймгууддаа жишиг болохоор жендэрт суурилсан олон төсөл хөтөлбөр, арга хэмжээг аймгийн бодлоготойгоо уялдуулж хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна. Энэхүү бодлого тогтвортой хэрэгжвэл Дорнод аймаг удахгүй хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency