“МОНГОЛ ЭР ХҮН” ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН ДОРНОД АЙМАГТ БОЛЛОО

2026-04-01

🔹#Дорнод_аймгийн_Засаг_даргын_Тамгын газар #Жендэрийн_үндэсний_хороо хамтран 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Монгол эр хүн” Дорнод аймгийн эрэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулсан бөгөөд аймаг, сумын #200 гаруй_эрэгтэйчүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
🔹Чуулганыг Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш нээж, #эрэгтэйчүүд_хөвгүүд_залуучууд_гэр_бүлийн асуудлаар үндэсний болон аймаг, орон нутгийн түвшинд хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өглөө.
🔹Чуулганы хүндэт зочноор “Бор аварга” сангийн тэргүүн, Монгол Улсын Аварга С.Мөнхбат оролцож, “Эзэн бай” илтгэлээ хэлэлцүүлж, чуулганд оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
🔹Чуулганы үндсэн илтгэлийн хүрээнд монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс, #эрүүл_чийрэг, #эрдэм_боловсролтой, #ёс_зүйтэй, #эх_орондоо_хайртай иргэнийг төлөвшүүлэх, гэр бүлийн харилцаа нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг талаар болон монгол эр хүний жудаг, эрдэм ухаан, манлайллын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency