ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА ХЭНТИЙ АЙМГИЙН ЖEНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

2026-04-02
🔸#Жендэрийн_үндэсний_хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд жендэрийн салбар хороодод арга зүйн дэмжлэг үзүүлэх болон Хэнтий аймагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техник туслалцааны төслийн явцын талаар мэдээлэл солилцох зорилгоор Хэнтий аймагт ажиллаж байна.
🔸Хорооны ажлын алба өнөөдөр (2026.04.02) аймгийн жендэрийн салбар хорооны хуралдаанд оролцлоо. Салбар хорооны хуралдааныг аймгийн Засаг дарга, Жeндэрийн салбар хорооны дарга Д.Аюурбунь удирдаж, Тамгын газрын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мягмарбаатар #аймгийн_Жeндэрийн_эрх_тэгш_байдлыг_хангах бодлого, арга хэмжээний явц, үр дүнг танилцууллаа.
🔸Түүнчлэн хуралдаанд ЖҮХАА-ны дарга А.Адилбиш жeндэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний бодлого зорилтын үр дүн, анхаарах асуудлаар, ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа Нутгийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн үнэлгээг, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн мониторингийн зөвлөх багийн ахлагч Н.Болдмаа аймгийн жендэрийн дэд хөтөлбөр, салбар дундын стратеги төлөвлөгөөний нийцлийн шинжилгээг тус тус танилцуулав.
🔸 Аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга Д.Аюурбунь 2026 онд жендэрийн эрх тэгш байдал болон хүний эрхийн асуудалд анхаарал хандуулан идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тус аймаг төрийн албан дахь жeндэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэрт байдлын үзүүлэлтээр аймгууд дунд өндөр үнэлгээтэй байгаа бөгөөд эмэгтэй Засаг даргын орлогчтой цөөн аймгийн нэг юм.

S

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency